Шинэ нүхэн гарц
Боловсролын Их Сургуулийн урд буюу иргэдийн хэлж заншснаар Багшийн дээдийн уулзвар орчимд явуулсан судалгаагаар тухайн хэсэгт 8.00-9.00, 13.00-14.00, 18.00-19.00 цагийн хооронд ачаалал хамгийн их байж 3600 хүн зорчдог байна. Иймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах, замын ачааллыг багасгах үүднээс 29.7 метр урттай, 10 метрийн өргөнтэй нүхэн гарц барихаар болжээ (Нүхэн гарцын төсөвт өртөг 562 сая төгрөг).
Сурвалж: news.mn
Сурвалж: news.mn