Aug 10, 2009

Нийслэлийн төв замыг засварлаж байна


Нийслэл хотод ойрын жилүүдэд хийж байгаагүй томоохон хэмжээний зам засварын ажил эхлээд буй. Зам засварын ажил 40 гаруй хоног үргэлжлэх агаад уг ажилд нийт 3 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо хийгдээд буй аж.

Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд автозамын өргөтгөл шинэчлэл хийх, “Ионсей” эмнэлгийн ард явган зорчигч гарах нүхэн гарц хийх зэрэг барилга угсралтын ажил хийгдэж эхэллээ.



Засварын ажлаар дээрх хэсгийн замд тэгш байдлыг хангасан асфальтан бетоноор тэгшилгээний үе хийгээд зогсохгүй борооны ус зайлуулах далд шугам барих юм



“Хотын зам“ компани уг ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байна




Иргэдийг ажилдаа явж, харихад нь хүндрэл учруулахгүйн үүднээс төв замыг хэсэгчлэн хааж засварын ажлыг дуусган буцаан нээж , дахин өөр хэсгийг нь хаах замаар засварын ажил хийгдэх ажээ.






Фото сурвалжлагыг: Б.Батгэрэл
sonin.mn


Зорилт

Улаанбаатар хотыг 2030 он хүртэлх хөгжүүлэх хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдснаар:
1. Дэлхийн Зэрэглэлтэй Бизнэсийн хот болох (World-class business city)
2. Амьд хот болох (Livable city)
3. Эрүүл хот болох (Health city)
4. Сайн засаглалтай хот (Well-governed city) болох

Total Pageviews

Блогийн тухай

Хот төлөвлөлтийн сэдэв тойрсон асуудлууд, тэр дундаа хотод явагддаг зорчилт хөдөлгөөний талаар төлөвлөлтийн үүднээс авч үзсэн мэдээллүүд, хотыг амьд организмаар төлөөлүүлж үзвэл эрүүл байлгахын тулд ажиллаж байх цусан хангамжыг зохицуулагч судас, судал бүрийн талаар бичил мэдээллүүд

  © ARCHIVE 2009 - 2010 он | Зохиогчийн эрх

эхлэл хэсэгт БУЦАХ