МАНАЙ УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНГЭЭД ТАЙВАН ЗУГААЛАХ ӨРГӨН ЧӨЛӨӨ, ЗАМ ГУДАМЖ ТАЛБАЙ БАЙДАГ БИЛ ҮҮ
Зам хаасан хэдэн өдөр нийслэлчүүд чих амар, айх түгших асуудалгүй хотын төвөөр чөлөөтэй алхаж байгааг үзэгч та харж байна. Ажил алба, хичээл сургууль гэж ноорхой цоорхой замаар бөглөрч, уцаарлаж явахаар энэ ч дээр юм. Суудлын алжаалаа тайлах боломж олгосонд харин ч баярлалаа гэх хүн олон байсан. Гэхдээ замынхаа ажлыг цаг тухайд нь хийгээгүй замынхныг өөгшүүлж хэлсэн үг биш. Харин өөрийнхөө эрүүл мэндийн төлөө алхах боломж олгосонд нь талархсан хэрэг. Үнэндээ манай улсын хэмжээнд ингээд тайван зугаалах өргөн чөлөө, зам гудамж талбай байдаг бил үү?.Дэлгэрэнгүй унших хаяг: www.tv5.mn
.