Dec 15, 2009

Дэлхийн хотууд тээврийн хүндрэлээ хэрхэн зохицуулж байна вэ


Орчин уеийн мегаполисуудын захиргааны өмнө тулгарч байгаа чухал асуудлуудын нэг нь тээврийн хэвийн үйл ажиллагааг хангах явдал билээ.
"Харилцан ажиллагааны машин" байх ёстой хотын зохион байгуулалтад мегаполисуудын нийтлэг шинж улам бүр болж байгаа хөдөлгөөн ихтэй төв замуудын оргил цагийн тээврийн түгжрэл, метроны хэт ачаалал шийдвэрлэхэд хүнд асуудал байсаар ирлээ.

Дэлхийн том хотуудад энэ асуудлыг шийдвэрлэх талаар олон аргыг хэрэглэдэг ажээ.
Онолын судалгаагаар авто машины урсгалыг зохицуулах нэг арга хэрэгсэл нь замаар зорчсоны төлбөрийн тогтолцоо байж болох юм гэж үзэж ийм шийдвэрийн эдийн засгийн үр ашигтайг хүлээн зөвшөөрдөг юм байна. Энэхүү төлбөр нь "оргил цаг", амралтын өдрүүдийн зорчилтоос шалтгаалах автомашины урсгал, зарим гол замын онцгой татах чадвар зэрэг онцлогийг зайлшгүй тооцсон байх ёстой. Гэхдээ түүнийг амьдралд хэрэгжүүлэх оролдлого нь төхник, зохион байгуулапт болон сэттэл зүйн шинжтэй бараг давагдашгүй хүндрэлтэй тулгардаг. Ийм төлбөр оногдуулан авто машины хэт ачаалал болон агаарын бохирдлыг шийдвэрлэсэн ганц жишээ нь Сингапурын туршлага гэж үзэж байна.

Зорилт

Улаанбаатар хотыг 2030 он хүртэлх хөгжүүлэх хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдснаар:
1. Дэлхийн Зэрэглэлтэй Бизнэсийн хот болох (World-class business city)
2. Амьд хот болох (Livable city)
3. Эрүүл хот болох (Health city)
4. Сайн засаглалтай хот (Well-governed city) болох

Total Pageviews

Блогийн тухай

Хот төлөвлөлтийн сэдэв тойрсон асуудлууд, тэр дундаа хотод явагддаг зорчилт хөдөлгөөний талаар төлөвлөлтийн үүднээс авч үзсэн мэдээллүүд, хотыг амьд организмаар төлөөлүүлж үзвэл эрүүл байлгахын тулд ажиллаж байх цусан хангамжыг зохицуулагч судас, судал бүрийн талаар бичил мэдээллүүд

  © ARCHIVE 2009 - 2010 он | Зохиогчийн эрх

эхлэл хэсэгт БУЦАХ