Зорчилт, тээвэр, хөдөлгөөн судлаачдын дэлхийн хэмжээний уулзалт 2010
Судалгааны нийтлэлүүд татаж авах:
Нийт судалгааны ажлууд
Сонгогдсон судалгааны ажлууд
Дэлгэрэнгүй мэдээлэл
Профессор Michael Batty-ийн SIMULACRA - Лондон бүсийн газар ашиглалт, зорчилт хөдөлгөөний динамик загварчилал (SIMULACRA: A New Quasi-Dynamic Land Use Transportation Model for the London Region) танилцуулага семинарт суув. Энэ загварын гол онцлог нь Лондон бүсийн хүн ам, эдийн засаг, байгаль орчны үнэлгээнд хэрэглэгддэг бусад загварчилалуудыг нэгдсэн байдлаар ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл газар ашиглалт, түүнээс улбаалан гарах зорчилт хөдөлгөөнүүдийн үнэлгээг тодорхойлохдоо нэгдсэн мэдээллийн сан (data), бүх төрлийн өсөлт, бууралтын таамаглал (prediction), үр дүн зэргийг бусад загварчилалуудаас авч ашиглах, ингэснээр илүү өргөн хүрээний, нэгдсэн, албан ёсны үр дүнг тодорхойлох боломжтой юм байна.
SIMULACRA загварт 4 төрийн тээврийн төрлийг хэрэглэдэг. Автомашин, Автобус, Төмөр зам, Хөнгөн цахилгаан тэрэг гэсэн төрлүүдийг хэрэглэдэг бөгөөд бусад зорчилтын төрлүүдийг нэг бүлэгт хамруулан хэрэглэдэг (Road, Bus, Heavy Rail, Light Rail, Other).

1. Sustainable transport for the super aging society:
Within buffer zone with 30 km radius, small electrical cars are provided to elderly (driver's license is needed)
V 20km/h - 30km/h
Currently, electric wheelchair are common in some places such as commercial centers and shopping malls in UK.
2. Parking deposit system
Toll for parking
3. Transport basic act
Public and professionals give comments for the Act by the web
ITS Review Magazine
4. Manual for Streets from the Chartered Institution of Highways www.ciht.org.uk
Хот төлөвлөлтийн талаар англи хэл дээрх төлбөргүй подкастууд:
дүрстэй хичээлүүд: ЭНД
зөвхөн яриа: ЭНД
© 2008 UrbanNous and Urban Design Group at iTunes
Б.Ганаа
Өнгөрсөн онд 51,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Дамдинсүрэнгийн гудамжны автозам, гүүрийг шинээр тавьж, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруугийн автозамын өргөтгөл, Боловсролын их сургуулийн урд талын нүхэн гарц, 2820 хүүхдийн суудалтай гурван сургууль, 1020 хүүхдийн цэцэрлэгийн 12 барилгыг шинээр барьж ашиглалтад оруулжээ.
Ирэх онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр орон сууцны гэр хороолол болон гэр хорооллын доторх автозамын шинэчлэл, Саппорогийн аюулгүйн тойргоос Гурвалжингийн гүүр хүртэлх 0,4 км замын засварыг хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн замын ус зайлуулах шугам худаг шинээр хийх, замын гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээ хийх гэхчилэн олон ажил энэ онд ажил хэрэг болох юм.
Энэ жилийн хөрөнгө оруулалтын ажлын сонгон шалгаруулалтыг хоёрдугаар сарын 1-нээс өмнө хийх юм байна.
Сурвалж:
Д.Цэцэн
“Хотжилт” гэж юу вэ?

© ARCHIVE 2009 - 2010 он | Зохиогчийн эрх
эхлэл хэсэгт БУЦАХ