Явган зорчигч ба тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн осол
Нийслэлд урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь нэмэгддэг юм байна. Замын цагдаагийн газраас гаргасан тоо баримтаар өдөрт 2-3 хүүхэд зам тээврийн осолд өртөж бэртэж гэмтдэг гэнэ. Өдөр бүр 2-3 хүүхэд, энэ бол маш өндөр тоо.
Замын сүлжээний аль хэсэгт болон аль замын уулзвар, гудамжууд дээр ямар шалтгааны улмаас осол гэмтлүүд гарч байгааг харуулсан газрын зураг, баримттай тоон мэдээллийн санг боловсронгуй болгож осол гэмтэл түүнээс хэрхэн сэргийлж болохтой холбогдсон дэлгэрэнгүй мэдээллүүдийг олон нийтэд илүү нээлттэй болговол осол гэмтлээс тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх боломжтой.
Мэдээнээс урьдчилсан байдлаар дүгнэж үзвэл:
1. Дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн сургуулийн насны хүүхдүүдтэй холбоотой зам тээврийн осол гэмтлийн тоо нэмэгддэг. Мэдээж хичээлийн улиралд.
2. ЕБСургууль, цэцэрлэгүүдийн ойролцоох дүүргийн замууд дээр осол гэмтлүүд нэмэгддэг.
3. Хүйтний улиралд хальтаргаа гулгаанаас хамаараад тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөх ослын хэмжээ нэмэгддэг байна.
Тоо баримтыг stop.mn хуудаснаас харах боломжтой.