May 25, 2010

Хотын дүр төрх


20-р зууны Америкийн хот төлөвлөлтийн хөгжилд шинжлэх ухааны үүднээс жинтэй нөлөө үзүүлсэн үзэл баримтлалыг үндэслэгч Кевин Линч (Kevin Lynch) -ийн хамгийн үнэ цэнэтэй судалгааны ажил болох "Хотын Дүр Төрх" (The Image of the City) ном.
Зохиогчийн хувьд тэрээр анх Франк Лойд Райт (Frank Lloyd Wright) -ийн шавь болж архитектор, хот төлөвлөгчийн гараагаа эхлэж байсан бөгөөд удалгүй Массачусэтийн Технологийн Институтэд туслах багшаас эхлээд профессор болтол ажилласан байдаг. MIT-д ажиллах хугацаандаа хот төлөвлөлтийн практик үйл ажиллагааг шинжлэх ухааны гүнзгий ухагдхуунуудтай холбон онолын бүтээлүүд гаргаж байсан.

"Хотын Дүр Төрх" бүтээлдээ хот гэж юу болох нь тухайн хот сууринд оршин сууж буй жирийн хүний туршлагад хэрхэн буудаг талаар бодит мэдээллүүдээс гадна оюун санааны үүднээс цогц байдлаар тайлбарлахыг зорьсон байна. Хотын амьдарлын талаар анхан шатны ойлголтуудыг цэгцтэй байдлаар тайлбарласан сонирхолтой ном.

May 9, 2010

Хотын газар ашигалалтын дүр төрх (газар ашиглалтын физик хэлбэрүүд)


May 2, 2010

Эко буюу байгаль орчинд ээлтэй сууцны хороолол

Эко хороолол гэж юу вэ?
Байгаль орчинд ээлтэй байдлаар хүний амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн тогтвортой төлөвлөлт бүхий иж бүрэн орон сууцны хороолол юм.
  • Тогтвортой төлөвлөлт (sustainable) гэдэгт ирээдүйг харсан өнөөдрийн зохистой хэрэглээг тодорхойлох төлөвлөтийн бүх үе шатыг хамааруулж авч үзнэ.
  • Иж бүрэн орон сууцны хороолол гэдэгт өөрийн гэсэн тээвэр харилцаа, бусад шаардлагатай үйл ажиллагаануудын цогц шийдэл бүхий сууцны хорооллыг авч үзнэ.

Эко сууцны хорооллын иж бүрэн төлөвлөлт нь бүхэлдээ дараах үндсэн чиглэлүүдийг шийдвэрлэх зорилгоор төлөвлөгдөж байна:
  • Барилга байгууламж, амьдралын хэв шинжээс хамааралтай ялгарч байгаа нүүрсхүчлийн хэт оксид -CO2, метан - CH4, азотын исэл - (N20), фторт нүүрс ус- (HFCs), перфторт нүүрс- (PFCs), гексафторт сульфат -(SF6) зэрэг хортой хийн нэгдлүүдийг багтаасан хүлэмжийн хийн агаарт цацагдаж байгаа хэмжээг тодорхой хэмжээнд байлгах
  • Эрчим хүчний хэрэглээг боломжтой хамгийн бага хэмжээнд байлгах, дахин сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх
  • Хэрэглээг бууруулж, ашиг үр дүнг нэмэгдүүлэх
  • Тогтвортой усны хэрэглээг бүрдүүлэх
  • Бүх төрлийн материалын хэрэглээнээс үүдэлтэй хог хаягдын хэмжээг байж болох хамгийн бага хэмжээнд хүргэх
  • Байгалийн унаган тогтцыг хадгалж үлдэх

Эко сууцны хорооллын иж бүрэн төлөвлөлтийн үр дүнд дараах үндсэн ололтуудад хүрнэ гэж тооцдог.
  • Дэвшилтэт технологууд
  • Олон салбарын шинжлэх ухаануудад үндэслэсэн илүү иж бүрэн төлөвлөлтийн шийдлүүд
  • Эдийн засгийн хувьд мөнгөн дүнгээр тодорхойлогдох бодит хэмнэлтүүд
  • Сууцны хороололд амьдрах иргэдийн ухамсар нэмэгдэх
  • Иргэд хоорондоо мэдээлэл солилцох, байгальд ээлтэй ухамсарт амьдралын хэв байдлыг нэг нэгнээсээ суралцах
  • Байгалийн баялгийг зүй зохистой хэрэглэх, хойч үедээ авч үлдэх

Эко сууцны хорооллын дүр төрх нь дараах байдлаар харагдна:
Олон төрлийн амьдарлын хэв шинжийг багтаасан, бүх шатанд иргэдийн идэвхтэй оролцоог бүрдүүлсэн орчин байна.
  • Байгалийн унаган хэв шинжийг хамгийн бага боломжит хэмжээгээр алдагдуулж, хүний хүчээр бүтсэн зохиомол орчин байна. Жишээлбэл газар дээрх барилга байгууламжуудын зайлшгүй эзлэх талбайн хувь хэмжээг хамгийн багаар байлгах.
  • Хүний эрүүл мэндийг хамгаалах, цэвэр амьдрах боломжийг бүрдүүлсэн орчин байна
  • Хүний хэмжээнд уялдаатай, өөрөөр хэлбэл өдөрт хэвийн явган алхах зохистой хэмжээ талбайд төлөвлөгдсөн барилга байгууламжууд, амралтын задгай талбай байна.
  • Ногоон ургамлын хувь хэмжээг нэмэгдүүлэх бүхий л боломжоор хангагдсан орчин байна.
  • Явган алхах, дугуйгаар явах, зохистой тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрдүүлсэн орчин байна.

Зорилт

Улаанбаатар хотыг 2030 он хүртэлх хөгжүүлэх хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдснаар:
1. Дэлхийн Зэрэглэлтэй Бизнэсийн хот болох (World-class business city)
2. Амьд хот болох (Livable city)
3. Эрүүл хот болох (Health city)
4. Сайн засаглалтай хот (Well-governed city) болох

Total Pageviews

Блогийн тухай

Хот төлөвлөлтийн сэдэв тойрсон асуудлууд, тэр дундаа хотод явагддаг зорчилт хөдөлгөөний талаар төлөвлөлтийн үүднээс авч үзсэн мэдээллүүд, хотыг амьд организмаар төлөөлүүлж үзвэл эрүүл байлгахын тулд ажиллаж байх цусан хангамжыг зохицуулагч судас, судал бүрийн талаар бичил мэдээллүүд

  © ARCHIVE 2009 - 2010 он | Зохиогчийн эрх

эхлэл хэсэгт БУЦАХ