
Профессор
Michael Batty-ийн SIMULACRA - Лондон бүсийн газар ашиглалт, зорчилт хөдөлгөөний динамик загварчилал (SIMULACRA: A New Quasi-Dynamic Land Use Transportation Model for the London Region) танилцуулага семинарт суув. Энэ загварын гол онцлог нь Лондон бүсийн хүн ам, эдийн засаг, байгаль орчны үнэлгээнд хэрэглэгддэг бусад загварчилалуудыг нэгдсэн байдлаар ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл газар ашиглалт, түүнээс улбаалан гарах зорчилт хөдөлгөөнүүдийн үнэлгээг тодорхойлохдоо нэгдсэн мэдээллийн сан (data), бүх төрлийн өсөлт, бууралтын таамаглал (prediction), үр дүн зэргийг бусад загварчилалуудаас авч ашиглах, ингэснээр илүү өргөн хүрээний, нэгдсэн, албан ёсны үр дүнг тодорхойлох боломжтой юм байна.
SIMULACRA загвар нь бусад газар ашиглалт, зорчилт хөдөлгөөний загваруудын нэгэн адил эхлээд хүн амын суурьшил, ажил эрхлэлтийг тодорхойлж, дараа нь тэдгээрээс хамаарч үүсэн гарах зорчилт хөдөлгөөнийг тодорхойлдог. Эхний өгөгдлүүдэд доорх загваруудыг хавсарч ашигладаг. Үүнд:
- MoSes: Leeds-ийн Их Сургуулийн хөгжүүлсэн загвар. Лондон бүсийн урт хугацааны (50 - 200 жил) хүн амын өсөлт, нийгэм эдийн засгийн өсөлтийг тооцох загвар. Хүн амын насжилтын харьцааг онцгойлон тооцдог байна.
- UK Input / Output Model: Cambridge багийн хөгжүүлсэн загвар. Дэлхийн том хотуудад зориулан хөгжүүлсэн төрөл бүрийн Input / Output Model-ууд байдагаас Лондон бүсийн загварчилалыг ашиглаж байна. Хүрээлэн буй орчны өөрчлөлтийг тодорхойлох боломжтой. Шинэ технологийн хэрэглээг онцгойлон анхаарч үздэг.
- Greater London Transportation Network: New Castle багийн хөгжүүлсэн Arc GIS сүлжээг ашигладаг.

SIMULACRA загварт 4 төрийн тээврийн төрлийг хэрэглэдэг. Автомашин, Автобус, Төмөр зам, Хөнгөн цахилгаан тэрэг гэсэн төрлүүдийг хэрэглэдэг бөгөөд бусад зорчилтын төрлүүдийг нэг бүлэгт хамруулан хэрэглэдэг (Road, Bus, Heavy Rail, Light Rail, Other).
Энэ загварын нэг гол дутагдалтай тал нь томсгосон мэдээллийн сан (aggregated)-г ашигладаг явдал юм. Судалгааны бүхий л түвшинд disaggregated загваруудыг илүүтэй авч үзэх болсон өнөө үед дээрх загварыг улам нарийвчлал сайтай болгож сайжруулах шаардлагатай, энэ ажил алхам алхмаар хийгдэж буйг зохиогч онцлож байв.

