Хот төлөвлөлт, судалгаа шинжилгээний “New image”клуб болон Монголын Архитекторуудын Эвлэлээс хамтраад унадаг дугуйн аялал зохиох гэж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй
энэ хаягнаас танилцаарай.
“New image”клуб, МАЭ-ийн УБ хотын зөвлөлөөс хамтран зохион байгуулж байгаа уг аялал нь Монголын Архитекторуудын Эвлэлийн 55 жилийн ойн баярыг угтаж Архитекторууд, клубын гишүүдээ эрүүл агаарт сонирхолтой аялалд урьж байна.
Уг аялалаар түүхэн дурсгалт газруудтай танилцаж шинэ мэдээлэлтэй болох, фото зураг авах таталбар зураг хийх унадаг дугуйн 12,0+14км аялал хийх юм.
Мөн аялалаар архитекторууд клубын гишүүд танилцаж туршлага сонирхол, хоббигоороо нэгдэх шинэ санаачлага гарган хамтран ажиллах боломжыг нээж байгаа юм.
“СУДАЛГАА -1” аялал 2011 оны 6 сарын 11 –нд Улаанбаатар хотод 18,5 км-ын ундаг дугуйтай аялал маш амжилттай болж өнгөрсөн.
Судалгаа-1 аялалд авсан фото зураг, шинэ мэдээллүүдийг уг аялалтай хамтруулан шалгаруулах болно.
“СУДАЛГАА -2” намрын өнгө аялал нь 2011 оны 9 сарын 10–нд “ТЭРЭЛЖ”-ийн аманд болно.
Аялалд оролцоход дараахи зүйлийг анхаарна уу.
1. Аялалд дугуйтай эсвэл дугуйгүй оролцох хүсэлтээ “NEW IMAGE”клубт 2011 оны 9 сарын 5-ны дотор 88004008, 99086963 тоот утсаар болон Хангарьд ордны 11 давхар 1101 тоот өрөөнд биечлэн ирж бүртгүүлнэ.
2. Ундаг дугуйгаа оролцогчид өөрсдөө олсон байх.
3. Хээр хонох учир майхан, мишок, дулаан хувцас, бээлий анхан шатны эмнэлгийн хэрэгсэлтэй байх.
4. 3-5 хүн гал болж оролцох ба 2 өдрийн хүнс хоол хүнсийг бэлгэсэн байх
5. “СУДАЛГАА2-Намрын өнгө” аялал нь 2011 оны 9 сарын 10-11 –нд Тэрэлжийн аманд болно. Оролцох хүн бүр 10000 төгрөгөөр бүртгүүлнэ.
Жич:
• Аюулгүйн үүднээс бүрэн бүтэн дугуйтай оролцох шаардлагатай.
• Хориотой зүйл авч явахгүй байх.
• Аялалд зөвхөн бүртгүүлсэн хүн оролцохыг анхаарна уу.
Эдгээр шаардлагыг хангаж идэвхитэй эрүүл амралт хийхийг урьж байна.
Зохион байгуулагч: “New image” клуб
МАЭ-ийн УБ хотын зөвлөл