Токиогийн дугуйн түр зогсоолууд
Унадаг дугуй нь зохистой тээврийн хэрэгслийн нэг төрөл билээ. Гэхдээ байгаль цаг уурын таатай орчин нөхцөл; хотын иргэдийн ухамсар, хэрэглээний соёл; тухайн хотын газар орон зайн багтаамж; зам, гүүрийн гадагргуу гээд олон хүчин зүйлээс унадаг дугуйн хэрэглээ шууд хамааралтай.
Токио хотод унадаг дугуйн хэрэглээг хаа сайгүй олж харах боломжтой. Хотын гудамжинд иж бүрэн ажил хэрэгч хувцасласан хичээл насны эр унадаг дугуй унаад жирийж өгөхийг харах вий. Өөрөөр хэлбэл хүмүүс ойрын зайд ажил, сургууль, дэлгүүр хоршоо явахдаа дугуйгаар зорчих нь элбэг. Хол зайд гал тэрэгээр зорчдог хүмүүс өглөө гэрээсээ галт тэрэгний зогсоол хүртэл дугуйгаар яваад тэндээ дугуйн зогсоолд дугуйгаа үлдээгээд орой ажил тарах замдаа аваад буцна. Харин газар багатай Токио хотод зогсоолын орон зайн асуудал хүндрэлтэй байдаг. Ялангуяа хүн ам ихээр төвлөрдөг төвийн хэсгүүдээр унадаг дугуй зогсоолыг албан ёсны болгож, албан ёсны зогсоолд үлдээгээгүй "хууль бус" үлдээсэн дугуйг торгох, хурааж авах ажиллагаанууд явуулдаг.
Доорх зураг дээр Шинжүкү зогсоолын өмнөд орцны (Shinjuku station, South entrance) ойролцоох дугуйн зөвшөөрөгдөөгүй түр зогсоол

Харин доорх бол зөвшөөрөгдсөн төлбөртэй түр зогсоол, өмнөх зураг дээрх гудамжнаас холгүйхэн бий. Хөдлөвөл хөлс, зогсвол зоос.
Дугуйн цоож

Нэг байршил дээр 100 орчим дугуйнд зориулагдсан цоож байлаа.
Дээрх зогсоолоос цааш Bunka fashion school-ийн зүг (South entrance-c баруун зүгт) алхвал 200 орчим метрийн цаана дахин өөр нэг төрлийн зогсоол байна.
Харин энэ бол дахиад зөвшөөрөгдөөгүй зогсоол
Дээрх зогсоолын төрлөөс гадна газар доорх бүрэн автомат зогсоолууд байдаг. Япончууд өөрсдөө "дугуй залгидаг робот" гэдэг юм байна билээ. Мөнгөө төлөөд товчлуур дарахад урт төмөр "хэл" гарч ирээд таны унадаг дугуйг аваад цааш орчихно, харин заасан цагт тань буцаагаад гаргаж ирэх болно. Дараагийн удаа гэрэл зураг, дүрс бичлэгтэй нь энд нийтлэнэ ээ.